Элс хайрга шороо зэрэг гадны нөлөөний хамгаалалт

Автомашины хамгаалалтын хуулга наах шинэ үйлчилгээг бид санал болгож байна. Хэрвээ кузовны жижиг гэмтэл бүх жолооч нарын хамгийн түгээмэл асуудал гэвэл алдаа болохгүй. Иймээс автомашины кузовыг хамгаалах нь улам бүр ач холбогдолтой болж байна. Машин явах үед замын чулуу хайрга үсэрснээс, мөн буруу маневр хийснээс үүсдэг бүх төрлийн жижиг гэмтлийн асуудлыг авто сонирхогч бүр мэдээж андахгүй. Та нэлээд сайн туршлагатай жолооч байсан ч зам дээр учирч болох урьдчилан таамаглагдашгүй тохиолдлууд болон танхайчуудын үйлдлээс таны туршлага машиныг тань хамгаалж чадахгүй үе тохиолддог.

Өндөр үнэтэй “хосгүй сайн” гэгдэх өнгөлгөө, кузовны зарим хэсэгтээ боломжтой бүх л жийрэг хийх гээд төмөр хүлгээ жижиг зураас, шалбархайнаас хамгаалахын тулд жолооч нар юу эсийг хийдэг билээ! Урьд нь харин үзэмж муутай өндөр үнэтэй хуванцар металл бүтээцүүдийг машины урд хэсэгт тогтоон бэхэлж автомашины кузовны хамгаалалтыг хийдэг байсан бол өнөөдөр илүү хөгжсөн бас онцгой тохиромжтой шийдлүүд гарч ирсэн. Ийм шийдлүүдийн дундаас хамгийн дэвшилтэт нэг нь бол кузовны хамгалалтын хуулга юм.

Замын хайрга чулуунд автомашин гэмтэх аюул зөвхөн хөдөөний хайрга шороотой замд төдийгүй мөн хотын замд ч тохиолддог. Venture Tape компанийн Venture Shield хайрганы эсрэг хуулга нь замын хайрга, чулуу шороонд цохигдсоны улмаас үүсэх жижиг гэмтлээс автомашины кузовыг бүрэн хамгаална. Venture Shield бол туйлын тунгалаг, гялгар, шарлаж мууддаггүй маш бат бэх хамгаалалтын хальсан хуулга бөгөөд дурын маркийн автомашин, мотоциклд тохирдог. Компьютерын программын тусламжтайгаар хуулгыг тодорхой загвар хэлбэрт тааруулан зүсч наадаг, будагтай гадаргуу, хромоор бүрхсэн гадаргуу дээр өө сэвгүй наалддаг.

Автомашины хамгаалалтын хуулга нь үсэрсэн чулуу хайрга, зам тээврийн хөнгөн ослын үр дагавар, янз бүрийн химийн бодисын гэмтээх үйлчлэл нөлөө, моддын мөчрөөс зурагдах, хатуу хурц үзүүртэй зүйлээр санаандгүй цохигдох зэргээс найдвартай хамгаална.

Хаяг: Шинэ гэмтэлийн эмнэлгийн баруун талд
+97688250825