Салоны дотор чимэглэл

Гоёлын зураг дүрслэлийг бүх хэлбэрийн бүх төрлийн материал (хуванцар, шил, металл) дээр усан цоолтуураар тавьж болох хамгийн сүүлийн үеийн цоо шинэ технологи. Энэ технологийг хэрэглэх салбар маш өргөн.

Автомашины дотоод гадаад чимэглэл, том жижиг усан онгоц, агаарын хөлөг онгоцны дотоод чимэглэлийг хийх хязгааргүй боломжийг олгоно. 

Компьютер, зохион байгууллалтын техник хэрэгсэл, ахуйн цахилгаан багажийн гадар хэсэг, дуу дүрс бичлэгийн төхөөрөмжийн корпус, удирдлагын пульт, унтраалга, утасны аппарат, шилэн эдлэл, нүүр, мебель зэрэг маш олон зүйлсийг чимэглэх боломжтой.

Аливаа зүйлийг чимэглэхдээ зөвхөн мод мэт харагдуулах төдийгүй мөн төрөл бүрийн материал, 3D карбон, даавуу, арьс, гантиг мэт харагдуулах чимэглэл маш өвөрмөц туйлын гомёсог харагддаг. 

Замын түгжээнд автомашины бүхээг дотроо сууж салоноо тойруулж хараарай. Бидний харж байгаа бүх зүйл SwissFlock үйлдвэрийн флок гэдгийг тэр бүр хүн мэдэрдэггүй. Та өөрийнхөө харж байгаа бүх зүйлийг флокоор бүрхсэн гэдгийг бараг мэдэхгүй байх. Шилний дулаалга, завсар, бээлийний дотор, спидометр хурд хэмжигчийн гол, салхины шилний багана энэ бүгд Швейцарын үйлдвэрийн ФЛОК  юм. Галт тэрэгний цонх, хөлөг онгоцны бүхээг, олон давхар байшингийн шилний ирмэгийг ч флокоор бүрж боловсруулсан байдаг. Флок гэж чухам юу байдгийг мэддэг хүн цөөхөн. Та үнэт эдлэл, бөгж ээмэг зүүлт хийсэн хайрцгийг доторлосон нарийн хилэн цэмбэн материалыг харж байсан бизээ. Энэ бол бас л флок юм. Бараг анзаарагдамгүй, туйлын бат бэх, маш зөөлөн гайхалтай материал.

Манай компанийн үндсэн чиглэл бол авто өнгөлгөө, өөрөөр хэлбэл Таны машины имижийг бүрдүүлэх ажил. Тюнинг буюу машины гоёлын урлагийн ачаар автомашин хүсэл мөрөөдлийн биелэл болж хувирдаг. Бид гайхамшигт тусгай флок технологийн тусламжтайгаар, мөн хуванцар эд ангиудыг  өөрчлөн засах замаар  таны хосгүй сайхан машинтай болох мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлнэ.

Хаяг: Шинэ гэмтэлийн эмнэлгийн баруун талд
+97688250825