Sticker Bombing

Sticker Bombing – энэ бол наран гарах зүгийн орноос бидний өдөр тутмын амьдралд дуу шуутай түрэн орж ирсэн шинэ моодны автосайлинг билээ. Энэ бол жинхэнэ JDM.

Зарим хүмүүс түүнийг хэрэггүй зүйл гэж харин зарим хүмүүс агуу суут нээлт гэж үздэг. Аль нь вэ гэдгийг эргэцүүлж нэг үзье. Энэ чиглэл бол анх харьцангуй эрт, 1980-аад оны үед Нью-Йорк хотноо райтерийн хөдөлгөөн (түүнийг граффити, граффитчин гээд дуртайгаараа л нэрлэдэг. Энэ бол хана болон гадаргуу дээр бэх шохой, төрөл бүрийн зүйлээр зурах, гудамжны зураг ч гэж нэрлэдэг хөдөлгөөн байв) ихээхэн түгээмэл байх үеэр л түүний эхэлсэн юм. Уламжлалт райтеруудтай тэрсэлддэг тийм төрлийн граффити зурагчид байсан, тэднийг бомбер – бөмбөгдөгч, зургийг нь бомбинг-бөмбөгдөх гэж нэрлэдэг байв.

Бомбингийн зорилго нь зургийн чанар бус харин түүний тоо. Бусдын бүтээлийг бөмбөгөөр дарах үзэгдэл нийтлэг байсан, энэ нь райтеруудын зүгээс дургүйцлийг төрүүлдэг, харин бомберууд бол чухам үүнийг л хүсдэг байв. Өнөөдөр ч энэ нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй.  Бөмбөг зурах техник ч өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм. Үндсэндээ хоёр өнгөөр будаж аутлайн хүрээ гаргадаг. Ерөнхийдөө бөмбөг бол жишээ нь STEEM->STM гэх мэт райтерын нэрийн өмнөөс хийсэн товчлол юм. Бөмбөгчид голдуу хүрэхэд хэцүү боловч ил газар зурдаг. Ихэнх хүмүүс зургийн энэ төрлийг онцгой спортын төрөл гэж үздэг.

Нэг иймэрхүү бяцхан түүх байдаг, гэвч цаашлах тусмаа ширүүн түүх, Япон улс Токиогийн дрифт, ер нь автомашиныаар тойрог, эргэлт хийх энэ техник болон дрифт автоспортын эх орон юм.

Хаяг: Шинэ гэмтэлийн эмнэлгийн баруун талд
+97688250825