Винилийн аэрограф

Винилийн аэрограф нь машиныг чимэглэх гоёлын будагны ихээхэн дэлгэрсэн арга юм. Харин винил хуулга хуулга нь шүршиж будахаас юугаар ч дутахгүй, түүнээс бүр илүү үр дүнтэй байдаг. Энгийн авто сонирхогчид шүрших будгийг винил хуулгаар солих болсон.  Винил хуулга зах зээлд өөрийн байр сууриа эзэлж үнэнч шүтэн бишрэгчдээ олсон бүтээгдэхүүн юм. Авто винил нь машины кузовыг зургаар чимэглэх боломжийг олгодог. Бүх зүйл таны хүсэл, уран сэтгэмжээс хамаарах ба зургийг дуртай үедээ сольж бас үргэлж анхаарлын төвд байх боломжтой. Өндөр чанартай, маш бат бэх өөрөө наагддаг хуулга нь тогтвортой өнгөтэй, гадаад орчны нөлөө үйлчилгээнд өндөр батжилтай байна.

Хальсан хуулга нь будагтай харьцуулбал машины корпусын зарим эд ангийг (жишээ нь ослын дараа, кузовны эд ангийг солих үед) солиход хялбар болгоно. Хальсыг авахад  анхны будган давхарга нь яг л шинэ юм шиг байх болно. Үүн дээр нэмээд хальсын аэрограф нь орчны нөлөөллөөс (химийн бодис, давс г.м.) найдвартай хамгаалдаг.

Аэрограф будаг, винил хуулгын хамгийн гол давуу тал нь бусад автомашинаас содон ялгагдах шинж бөгөөд иймээс жишээ нь автомашины хулгайчаас найдвартай хамгаалагддаг. Автомашин дээр буулгасан бүрэн өнгө хосолсон, хосгүй уран дүрслэл бүхий энэ хуулга нь маш хэмнэлттэй бас өргөн сонголттой.

Аэргограф зурган хальс хуулга нь автомашины гадаад байдлыг өөрийн сонирхол, үзэмжээр өөрчлөх боломжийг олгодог. Ийм хуулган дээр тусгай төхөөрөмжөөр дурын график дүрслэлийг хийж болно. Энэ хуулган дээр ус асгарахад ямарч ул мөр үлдэлгүйгээр аяндаа гулгаж арилдаг.

Хаяг: Шинэ гэмтэлийн эмнэлгийн баруун талд
+97688250825